Эдийн засаг

 

  Энэ хөтөлбөрөөр суралцагч нь:

  • Ерөнхий эрдмийн суурь хичээл   - 30 кредит
  • Мэргэжлийн суурь хичээл            - 36 кредит
  • Мэргэжлийн хичээлүүд                - 54 кредит
  •  Сонгон судлах хичээлүүд             - 20 кредит

бөгөөд суралцагч  эдгээр сонгон судлах хичээлүүдээс өөрөө сонирхлоороо кредит цагуудыг авч ерөнхий эрдмийн, мэргэжлийн суурь ба мэргэшүүлэх хичээлүүдийн кредит тооцуулан дипломон дээрээ үнэлгээгээ бичүүлж болно.

          “Эдийн засаг”-ийн бакалаврын зэрэгт эдийн засгийн онол, сургаалийн түүх орчин үеийн эдийн засгийн онолууд, макро ба микро эдийн засаг, эдийн засгийн анализ, санхүүгийн шинжилгээ, салбарын эдийн засаг, олон улсын эдийн засгийн харилцаа зэрэг суурь эрдмийн хичээлүүдийн зэрэгцээ монгол улсын нийгэм, соёл эдийн засгийн амьдралын чухал хичээлүүдийг тусгайлан анхаарч судлуулдаг юм. Эдийн засагчийн мэргэжил бол аль ч улс орны нийгмийн амьдрал, практикт өргөн дэлгэр хэрэгцээтэй эдийн засгийн салбарын  төрөл бүрийн ажлын байранд хэрэгцээ ихтэй байдаг.

 

Энэ хөтөлбөрийн боловсрол ба мэргэжлийн

цаашдаа өсөж, дэвших хандлага:

 

Энэ хөтөлбөрөөр суралцсан төгсөгч нь өөрийн хүсэл, сонирхлын дагуу “Эдийн засгийн магистрантур” -т дэвшин суралцах боломжтой. Магистрантурын сургалт 1.5-2 жил. Энэ шатанд суралцагч нь мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээ – судалгааны ажил хийх онол – арга зүй эзэмшиж, өөрөө тусгайлан сонирхож сонгосон сэдвээрээ судалгааны ажил бичиж хамгаалалт хийснээр магистрын зэрэг эзэмшигч болно.