Бизнесийн удирдлага

 

  • -         Ерөнхий эрдмийн суурь хичээл               - 30 кредит
  • -         Мэргэжлийн суурь хичээл                       - 38 кредит
  • -         Мэргэжлийн хичээлүүд                            - 54 кредит
  • -         Сонгон судлах хичээлүүд                        - 22 кредит 

     бөгөөд суралцагч сонгон судлах хичээлүүдээс сонирхсон хичээлээ үзэж бакалаврын зэргийн түвшинд тооцогдох ёстой албан ёсны кредитыг биелүүлээд харин заавал судлах хичээлүүдээс заримыг нь сонгосон кредит хичээлээрээ нөхөн орлуулж болно.

          Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгт судлах хичээлүүд нь аль ч салбарт бизнес эрхлэхэд шаардлагатай мэдлэг, боловсрол өгдөг менежмент, мөнгө-санхүү, нийгэм – хүмүүнлэгийн харилцаа, монголчуудын уламжлалт ба орчин үеийн аж амьдрал, оюун ухаан, зан суртахуун, соёл-үнэт зүйлийн тогтолцоо, түүх – зан заншлын уламжлал хийгээд шинэчлэл зэрэг олон талын асуудлуудыг иж бүрэн хамарсан байдаг онцлогтой. Бизнесийг хөтлөн явуулах эв зүй, арга чадвар, ур ухааныг энэ хөтөлбөр олгодог.

“Бизнесийн удирдлага” –ын мэргэжилтэй, дээд боловсролтой хүнд ардчилал ба зах зээлийн нийгэмд шилжиж байгаа манай орны хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр элбэг олддог. Энэ мэргэжлийн магистрантурын сургалт 1.5-2 жил байдаг. Ахисан түвшний сургалтын энэ шатанд суралцагч нь бизнесийн онолын арга зүйг гүнзгийрүүлэн эзэмшиж, орчин үеийн бизнесийн ухааны ямар нэг чухал асуудлаар магистрын зэргийн судалгааны ажил бичиж, магистрын зэрэг хамгаалдаг юм. Магистрын зэрэгтэй хүн цаашдаа бизнесийн ухааны салбарт докторын зэрэг хамгаалахаар докторантурт элсэн суралцаж болно.