ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨР

Энэ хөтөлбөрөөр суралцагч нь:

  •         Ерөнхий эрдмийн суурь хичээлүүд;       
  •         Мэргэжлийн суурь хичээлүүд,                         
  •         Мэргэжлийн хичээлүүд;                          
  •          Сонгон судлах хичээлүүд,     бүгд 120 кредит хангана.

Суралцагч ирээдүйдээ ямар чиглэлээр ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа зорилгоосоо хамаарч сонгон судлах хичээлүүдээс үзэж болох бөгөөд түүнийхээ кредитэд тохируулан ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлүүдээс чөлөөлөгдөж болдог.

“Эрх зүй”-н бакалаврын зэрэгт суралцагч нь

1.     Эрх зүйн ухааны онолын боловсрол олгох “төрийн ба эрхийн онол”, “эрхийн философи”, “хуулийн зүйл, заалтын томъёололуудын логик үндэслэл”, “хууль эрхийн ухааны түүхэн уламжлал”;

2.     Салбар эрх зүйн бүх л төрлүүд;

3.     Өнөөгийн монгол орны хөгжлийн түвшинтэй хийгээд монгол нийгмийн түүхэн уламжлалтай нягт уялдуулан өнөөгийн монголын хууль, эрх зүйн асуудлуудыг танин мэдэж, ухааран боловсордог.

Эдгээр нь Олон улс судлалын дээд сургуулийн бүтэц дэх эрх зүйн бакалаврын боловсролын гол онцлог юм.

Манай сургуулийн эрх зүйн салбарын сургалт нь практик амьдрал, улс орныхоо хууль – эрх зүйн орчны бодит нөхцөлтэй нягт уялдаа холбоотой явагддаг билээ.

 

 

_ _ _ о О о _ _ _